У.Хүрэлсүхийг шинэ Ерөнхий сайдаар томилов

2017-10-04 15:11:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

У.Хүрэлсүхийг шинэ Ерөнхий сайдаар томилов

10-р сарын 4-нд, Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын шинэ ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын 30 дахь   ерөнхий сайдаар томилсон байна. 

Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдсонтой холбогдуулан, У.Хүрэлсүхийг Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг УИХ-ын дарга М.Энхболд   мэдэгдлээ. 

У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгэндээ, шинэ засгийн газар бидний   уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш Хятад, Орос хоёр оронтой болон  гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ гэжээ.   

У.Хүрэлсүхийг шинэ Ерөнхий сайдаар томилов

У.Хүрэлсүх 1968 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистр, бэлтгэл хурандаа цолтой. Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг. 2016 оны 7 дугаар сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байсан юм.

/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар   мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ