Еэвэн сарын баярын үеэр сарыг ажиглана

2017-10-04 15:40:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Еэвэн сарын баярын үеэр сарыг  ажиглана

4-ний өдөр буюу өнөөдөр Хятад улсын уламжлалт еэвэн сарын баярын өдөр юм. Хятадын умард нутагт цэлмэг байгаа бөгөөд сарыг ажиглах таатай  нөхцөл бүрдэх хэдий ч өмнөд хэсгийн зарим нутагт тэнгэр бүрхэг байх тул сар  харагдахгүй байж магадгүй юм. 

Хятадын цаг уурын төв станцын  мэдээлснээр, умардын ихэнх нутаг, Хуанань нутагт сарыг ажиглах таатай  нөхцөл бүрдэж, Хармөрөн, Шандүнь, Жянсу, Анхуй мужийн умард хэсгээр цэлмэг байх  учир сарыг ажиглах боломжтой. Харин Чунчин, Шаньши, Гүйжөү, Хүбэй, Хүнань  нутгаар үүлэрхэг буюу бороотой, сар харагдахгүй байж магадгүй  гэжээ. 

Гэвч ирэх 3 хоногт, Хятадын төв, зүүн нутагт бороо татарна.  Хятадын цаг уурын  төв станцын мэдээлснээр, 4-нд Хятадын Хуанхуай, Жянхуай,  Сычуань, Чүнчин нутгаар дунд буюу их хэмжээний бороотой, 5-нд намжина. Хүбэй,  Анхуй мужийн зарим нутгаар дунд зэргийн бороотой. 6-нд төв, зүүн нутгаар цэлмэг  байх болно гэжээ. 

Урьхан   

Их уншсан

холбоотой мэдээ