Ядуурлыг бууруулахыг тэргүүлэх байранд тавихыг онцлов

2017-10-04 15:52:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Ядуурлыг бууруулахыг тэргүүлэх байранд тавихыг  онцлов

3-нд Хятадаас НҮБ-д суугаа дипломат төлөөлөгчдийн түр үүрэг  гүйцэтгэгч Ү Хайтао: Улс орнууд ядуурлыг бууруулахыг  тэргүүлэх байранд тавьж,  Олон улсын хамтын нийгэмлэг хөгжиж буй оронд туслан ядуурлыг бууруулах хүчин  чадлын байгуулалтыг эрчимжүүлэх ёстой гэжээ. 

НҮБ-ын Ерөнхий  ассамблейн 72-р чуулганы ердийн шүүмжлэлийн үеэр Ү Хайтао: Улс орнууд ядуурлыг  бууруулах зорилтод анхаарал хандуулж, түүнийг тэргүүлэх байранд тавьж, ядуурлыг  бууруулах болон хөгжлийн үүргийг нэгдмэл болгох ёстой. Олон улсын хамтын  нийгэмлэг хөгжиж буй оронд туслан ядуурлыг бууруулах хүчин чадлын байгуулалтыг  эрчимжүүлж, ямарваа хэлбэрийн ядуурал, өлсгөлөнг арилгаж, үр тарианы  аюулгүй байдлыг баталгаажуулан, тогтвортой хөгжлийн зорилтыг товлосон цагт  биелүүлэх ёстой гэжээ. 

Тэрээр: Хөгжингүй орнууд амлалтаа биелүүлж,  үүрэг хүлээн, хөгжиж буй орны бодит эрэлт хэрэгцээний дагуу хөгжиж буй орнуудын  тухайн нөхцөлд нийцсэн замналаар явахыг дэмжих ёстой. Олон улсын хамтын  нийгэмлэг Өмнөд Умардын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг баримталж, Өмнөд Өмнөдийн  хамтын ажиллагаа, 3 талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хувийн хэвшлийн аж  ахуйн нэгж түншлэлийн харилцаанд улам чухал үүрэг гүйцэтгэхийг дэмжих ёстой  гэжээ. 


Урьхан 



Их уншсан

холбоотой мэдээ