Хятадууд еэвэн сарын баяраа тэмдэглэж байна

2017-10-04 17:02:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Үндэсний  баяр"-ын амралтын үеэр 4-нд Хятадууд уламжлалт еэвэн сарын баяраа тэмдэглэж  байна. Хятадын үндэсний баяр, еэвэн сарын баяр давхацсан энэ онцгой цаг мөчид  Хятадын олон нутагт баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, Хятадын уламжлалт соёл  заншлыг хөгжүүлж байна.      
Еэвэн сарын баяраар хүмүүс еэвэн идэх  заншилтай. Шанхай хотын олон алдартайн дэлгүүрийн үүдэнд хэдэн өдрийн өмнөөс  дараалал ихтэй байлаа. 3-ны үдээс хойш, Хуайхай гудамны еэвэнгийн Гуан Мин Чунь  дэлгүүрийн өмнө олон хүн хэдэн цагаар дарааллан зогсож  байлаа. 
"Үдээс өмнө 10 цагт ирсэн, 3,4 цаг хүлээж байна" "Би  Чанжиү хотоос зорьж ирсэн. Эндээс махтай еэвэн авах гэсэн юм"    
Хятадын  умард нутгийн далайн боомт Тяньжинь хотод "Нарийн боовны хэвний үзэсгэлэн"  гаргаж үндэсний еэвэн сарын баярын үеэр иргэдэд нээлттэй үзүүлж байлаа. Тэнд  тавьсан үзмэрт 200 жилийн тэртээх Чин улсын дунд үеийн боовны хэв байлаа. Үзмэрт  дэх хэвүүдэд Хятадаас гадна Япон, Солонгосын хойгийн нарийн боовны хэв, мод,  төмөр, ваар, шаазан, чулуу зэрэг 5 зүйлийн материалаар хийсэн хэв байх бөгөөд  ихэнх нь Хятадын эртний домогт өгүүлдэг Чан Э, Сарны ордон, туулайн хээ  угалзтай. Эдгээр хээ угалз нь зол жаргал, үр хүүхэд олонтой, амар амгалан байхыг  бэлгэддэг юм.

Хятадад еэвэн сарын баярыг бас саранд мөргөх баяр буюу  гэр хотлоороо цуглах баяр гэлцдэг. Энэ баяр анх 1300 жилийн өмнө, Тан улсын үед  үүсэж, Сүн улсын үед ихэд дэлгэрч, Мин, Чин улсын үед зугаацах, гэр хотлоороо  цуглахаас гадна саранд мөргөх нь еэвэн сарын баярын гол агуулга болсон  байна.

Хятадын олон газарт болдог еэвэн сарын баярын төрөл  бүрийн зан үйл нь Мин, Чин улсын үед төлөвшжээ. Мөн еэвэн сарын баярыг  тэмдэглэдэг улс орон ганц Хятад улс төдий биш болжээ. Шэньжэний биет бус соёлын  өвийг хамгаалах нийгэмлэгийн дарга Ван Чэнтай: "8-р сарын 15-нд болдог  төрөл бүрийн зан үйл, төрөл бүрийн зугаа цэнгүүний агуулга нь Мин, Чин улсын үед  бий болжээ. Жишээ нь, Түвд үндэстэнд сар ажиглах ёс гэж бий. Мөрөн голын усанд  туссан сарны туяаг олж хардаг юм. Еэвэн сарын баярын зан үйл Хятадтай ойр  зэргэлдээ зарим улс оронд уламжлагдан очсон байна. Хамгийн тод жишээ нь, Өмнөд,  Умард Солонгос, Япон зэрэг орныг нэрлэж болно. ”

Хятад хүмүүс еэвэн сарын баяраар гэр хотлоороо цуглах  заншилтай бөгөөд гэр бүлээрээ баяраа тэмдэглэх нь Хятадуудын хувьд онцгой ач  холбогдолтой байдаг. Энэ оны еэвэн сарын баяр улсын баярын урт амралттай давхцан  тохиосон тул олон айл гэр бүлээрээ аялж баяраа тэмдэглэх сонголт хийжээ. Хятадын  Аялал жуулчлалын үндэсний товчооны статистикийн төвөөс гаргасан бүртгэлээр, 10-р  сарын 1-3-нд бүх Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 346 сая хүн жуулчилжээ.  

Хятадын Аялал жуулчлалын судалгааны газар, ctrip аялал  жуулчлалын сайт, Жушинь Жинвэй судалгааны институт хамтран саяхан нийтэлсэн  тайланд тэмдэглэснээр, хилийн чанадад жуулчлах нь маш олон хятад хүний сонголт  болжээ. Энэ оны еэвэн сарын баяр, улсын баярын урт амралтын хугацаанд Хятадын  жуулчид дэлхийн 88 улс орон, бүс нутгийн 1155 хотоор жуулчилж, жуулчлан очих  зорилтод газрын тоо хэмжээ ноднингийн мөн үеэс 29 хувиар нэмэгджээ.  


 

Их уншсан

холбоотой мэдээ