Итгэмжийн зээлийг нэмэгдүүлж буй нь эрсдэлийг нэмэгдүүлэхгүй

2017-10-07 16:01:05
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Итгэмжийн зээлийг нэмэгдүүлж буй нь эрсдэлийг  нэмэгдүүлэхгүй

5-нд Америкийн   олон улсын эдийн засгийн Петерсон судалгааны газрын ахлах судлаач, Хятадын  асуудлаарх нэрт эрдэмтэн Николас Ларди: Хятад улс итгэмжийн зээлийг  нэмэгдүүлснээс болж, банк санхүүгийн эрсдэлийг буй болгож байна гэсэн асуудал  байхгүй. Ирэх жил Хятадын эдийн засгийн өсөлт 6-7 хувьтай байх болно  гэв. 

Тэрээр мөн өдөр олон улсын эдийн засгийн Петерсон судалгааны  газарт болсон хагас жил бүрийн дэлхийн эдийн засгийн төсөөллийн семинарт  хэлэхдээ: Хятадын хувь хүний хэрэглээ үргэлжлэн нэмэгдэж, сүүлийн жилүүдэд  хөрөнгө оруулалт, экспортын  өсөлт удаашрах байдлаас үүдэлтэй нөлөөг  багасгасан.  Эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хэрэглээний хувь нэмэр улам нэмэгдэж,  Хятадын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт үр дүнд хүрч буйг харуулж байна  гэжээ. 

Тэрээр: Хятадын эдийн засгийн өсөлт аж үйлдвэрт түшиглэж байснаас  үйлчилгээний салбарт ойртох болж байна. Ялангуяа өнгөрсөн 5 жилийн хугацаанд  хувь хүний цалин хөлсний GDP-д эзлэх хэмжээ ихээр нэмэгдэж, хувь хүний хэрэглээний зардал өсөв.  Сүүлийн 2 жилийн байдлаар, Хятадын эдийн засгийн өсөлтөд оруулсан хэрэглээний  хувь нэмэр гуравны 2 хувьд хүрсэн хэмээн  онцоллоо. 


Урьхан  



Их уншсан

холбоотой мэдээ