Хятадын төмөр замаар зорчигчдын тоо 100 саяд хүрэв

2017-10-07 16:18:50
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын төмөр  замаар зорчигчдын тоо 100 саяд хүрэв

Хятадын төмөр замын ерөнхий компанийн мэдээлснээр, 9-р сарын 28-наас  эхлэн Хятадын үндэсний баярын амралтын хугацаанд Хятадын төмөр замаар давхардсан  тоогоор нийт 105 сая жуулчин аялсан гэжээ.

Хятадын төмөр  замаар зорчигчдын тоо 100 саяд хүрэв

10-р сарын 6-нд ганц  өдөр, Хятадын төмөр замаар давхардсан тоогоор нийт 12 сая 368 мянган жуулчин  аялж, өргөсөн оны мөн үеэс давхардсан тоогоор 974 мянгаар олон буюу 8.6 хувиар  нэмэгдэж, жуулчдын тоо 7 хоног дараалан 10 сая гарсан байна. Бээжин хотын төмөр  замын компаниар нийт 1 сая 111 мянган жуулчин үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн  үеэс 1.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Шанхай хотын төмөр замаар давхардсан  тоогоор 2 сая 311 мянган жуулчин аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 хувиар  нэмэгдсэн бол Гуанжөү хотын төмөр замын компаниар давхардсан тоогоор 1 сая 650  мянган жуулчин аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 18.9 хувиар нэмэгдсэн  байна.

Хятадын төмөр  замаар зорчигчдын тоо 100 саяд хүрэв

Үндэсний баярын амралтын  үеэр, төмөр замын компаниуд иргэдэд аль болох амар хялбар үйлчилгээ үзүүлжээ.  Бээжингийн төмөр замын компанийн Бээжингийн Өмнөд вокзалын шуурхай нэвтрэх  хаалгыг нэмж ажиллуулан, жуулчдын нэвтрэх цагийг хэмнэсэн байна. Мүгдэн, Ү-Ханий  төмөр замын компани нүүрээ уншуулан нэвтрэх систем ашигласан байна. Чэндүгийн  төмөр замын компани Чэндү, Чүнчин, Гүй-Ян зэрэг төмөр замын вокзалд тасалбарын  цонх, шалган нэвтрүүлэх орц нэмж ажиллуулжээ.

Хятадын төмөр  замаар зорчигчдын тоо 100 саяд хүрэв

Хятадын төмөр  замаар зорчигчдын тоо 100 саяд хүрэв

Хятадын төмөр  замаар зорчигчдын тоо 100 саяд хүрэв


Их уншсан

холбоотой мэдээ