​Хятадын валютын нөөц өсжээ

2017-10-10 10:11:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын валютын нөөц  өсжээ

Хятадын Ардын Банкны 9-нл нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл,  9-р сарын эцсийн байдлаар Хятадын валютын нөөцийн хэмжээ 3 их наяд 108 тэрбум  500 сая ам.долларт хүрч, өмнөх сарын мөн үеэс 0.5 хувиар өсөж, 8-р сараас 17  тэрбум ам.доллараар өсөж, 2014 оны 6-р сараас хойш хамгийн урт хугацаагаар өссөн  үзүүлэлт гарчээ. 3-р улирлаас үзвэл, валютын нөөцийн хэмжээ энэ оны 1-р сард  доод хэмжээнд хүрсний дараа 9-р сарын эцсийн байдлаар 8 сар дараалан өсжээ.  

Үндэсний Валютын хяналт удирдлагын газрын холбогдох албаны хүн  хэлэхдээ: Он гарснаас хойш, Хятадын эдийн засаг, банк санхүүгийн байдал  тогтворжиж, валютын нөөцийн хэмжээ тогтвортой өсөх үндсэн баталгаа болжээ.  

Гэвч зарим мэргэжилтний үзэж байгаагаар, Америкийн Холбооны Нөөцийн  “Өр төлбөрийг барагдуулах” үйл ажиллагаа ойртохын хэрээр юанийн валютын ханш  хоёр тийш хөрвөх онцлог улам илэрхий болж, валютын нөөц өсөлтөд бага хэмжээний  дарамт болж болзошгүй гэжээ.    Сайн-Өлзий 

Их уншсан

холбоотой мэдээ