Хятадын их дээд сургуулийн судалгааны зардал 100 шахам тэрбум юань болжээ

2017-10-10 14:54:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд Шинжлэх ухаан техникийн яам   “Хятадын их дээд сургуулийн инновацийн чадавхын тайлан-2016”-г нийтэлсэн байна.   2015 онд Хятадын их дээд сургуулийн судлаачдын хүний тоо 355 мянгад хүрч, 2006   оныхоос 46.7 хувиар нэмэгдэж, дэлхийд тэргүүн байранд орсон байна. Их дээд   сургуулийн судалгааны зардал ч тасралтгүй нэмэгдэж, 2015 онд 99 тэрбум 860 сая   юаньд хүрсэн нь 2006 оныхоос 4.6 дахин нэмэгдсэн үзүүлэлт   гарчээ.

Эх   сурвалжаас үзвэл, 2015 онд их дээд сургуулийн судалгааны зардал 35 тэрбум юаньд   хүрч, шинжлэх ухаан технологийн үр дүнг шууд худалдсан хэмжээ 2 тэрбум юаньд   хүрчээ. Патентын эрх авах өргөдөл өгсөн хэмжээ, патентын эрх олгосон хэмжээ   түргэн нэмэгдсэн байна. Их дээд сургуулийн патентын эрх авсан хэмжээ 136 мянгад   хүрч, түүний дотор шинийг санаачлан бүтээсэн патентын эрх авсан хэмжээ 57 мянгад   хүрч, бүх Хятадын 1/5 хувийг эзэлж, 2006 оныхоос 9.2 дахин   нэмэгджээ. 

Сүүлийн 10 жилийн турш, инновацийн чадавхын байгуулалтын   хүчин шинэ шатанд гарч, их дээд сургуулийн суурь судалгаа, инноваци бүтээх   чадварт шинэ ахиц гарсан байна. 

Их уншсан

холбоотой мэдээ