Олон салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр шийджээ

2017-10-12 09:40:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөхөөр шийджээ

Синьхуа агентлагийн  мэдээ, Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн хурал 11-нд  Оросын Сочид болж, гишүүн орнуудын удирдагчид олон салбарын хамтын ажиллагааг  өргөтгөж, гүнзгийрүүлэх иж бүрэн баримт бичигт гарын үсэг зуржээ.  

Тусгаар улсуудын  нөхөрлөлийн орнуудын албаны сайтын мэдээнээс үзвэл, олон гишүүн орны удирдагч  мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлдөг эм бэлдмэл, түүхий эд, галт зэвсэг, сум,  тэсрэх бодисыг тээвэрлэх зэргийг дүрэмжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, мөнгө  угаахын эсрэг, терроризм, үй олноор хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхийг  санхүүжүүлэхийг эсэргүүцэх талаар хамтын ажиллагааны ойлголтод хүрсэн байна  гэжээ.

ОХУ бол 2017 оны  Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудын ээлжит дарга орон юм. ТАСС-ын мэдээлснийг  үзвэл, ОХУ-ын ерөнхийлөгч Путин энэ удаагийн хурлын ололт амжилтыг дүгнэж:  Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудын удирдагчид Тусгаар улсуудын нөхөрлөлийн  орнуудын нөөцийг хэрхэн ашиглаж, худалдаа, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг  эрчимжүүлж, гишүүн орнуудын аж үйлдвэр, техникийн салбарын хамтын ажиллагааг  өргөтгөхийг нарийн авч хэлэлцсэн байна. Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудын  удирдагчид гишүүн орнууд хоорондын худалдааны хэлхээ холбоог эрчимжүүлэх, мөн  өөр хоорондын дипломат харилцаа, аюулгүй байдлын салбарын байр суурийг  зохицуулах тухай зөвшилцөл хийсэн байна гэжээ.   Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ