Банк санхүүгийн эрсдэл өсөж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ

2017-10-12 09:43:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


11-нд ОУВС: Дэлхийн банк санхүү улам тогтворжиж байна. Гэвч банк санхүүгийн эрсдэл өсөж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх болно хэмээн мэдэгджээ.

ОУВС мөн өдөр дэлхийн банк санхүүгийн тогтвортой байдлын тайланд тэмдэглэхдээ: Дэлхийн гол гол эдийн засгийн цогц мөнгөний чөлөөтэй бодлогоо хэвээр хадгалж байгаа нь эдийн засгийн өсөлтөд ашигтай, инфляцыг тогтсон зорилтод хүргэх боловч дэлхийн хөрөнгийн үнийг улам нэмэгдүүлж, хөшүүргийг өсгөх болно. Банк санхүүгийн байгууллага үр ашиг хөөцөлдөхийн хэрээр түүний эрсдэл банк санхүүгийн салбараас банк санхүүгийн бус салбарт шилжих болно гэжээ.

Тус тайланд: Гол гол эдийн засгийн цогцын өрийн түвшин улам нэмэгдэх нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх болно. Их хорийн банк санхүүгийн бус салбарын өр 135 их наяд ам.долларт хүрч, энэ нь Их хорийн ДНБ-ний нийт хэмжээний 235 хувьд хүрч байна. Үүний зэрэгцээ хөшүүргийн хэмжээ нэмэгдэж, зарим эдийн засгийн цогцын өрийн дарамт ихсэж байна гэжээ.

АНУ-ын холбооны нөөцийн газар, Европын төв банк зэрэг гол гол банкнууд мөнгөний сэдэлтийн бодлогоо аажмаар зогсоох дохиог зах зээлд өгч, зах зээлийн донсолгооноос зайлсхийх ёстой. Банк санхүүгийн хяналтын байгууллага макро бодлогыг болгоомжтой хэрэгжүүлж, хөшүүргийн хэмжээг багасган, банк санхүүгийн эрсдэлийг хянахыг ОУВС санал болголоо. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ