АНУ Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзвал хохирол амсах болно

2017-10-12 09:51:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-нд Ираны ерөнхийлөгч Хассан Рухани сайд нарын танхимын хуралд хэлэхдээ: АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн хэлэлцээрээс татгалзвал урьдын буруу үйлдлээ давтаж байна гэсэн үг. Үүнээс АНУ л хохирол амсана гэжээ.

Рухани: Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг хамгаалах нь гарын үсэг зурсан орнуудын нэр хүнд, Олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлтэй холбоотой юм. Одоо гарын үсэг зурсан бусад орон Америкийг тус хэлэлцээрээс гарахыг сайшаахгүй байна. Америкийн ингэж дайсагнах арга хэмжээг дэмжих улс орон цөөн байна гэжээ.

Трамп ерөнхийлөгч болсны дараа Иранд хатуу байр суурьтай хандаж, Ираны цөмийн хэлэлцээрээс гарна гэж заналхийлсэн байна. Иран ч дахин шинэ хэлэлцээр хийхгүй гэдгээ олон дахин нотолсон юм. Трамп ойрын хугацаанд Иран цөмийн хэлэлцээрийг баримталж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, Иранд хориг арга хэмжээ авахаа сэргээх эсэх талаар парламентдаа өргөн барих зэрэг шинэ бодлогоо нийтлэх болно.

2015 оны 7-р сард Иран, Ираны цөмийн асуудлаарх 6 орон АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ, ХБНГУ-той Ираны цөмийн асуудлаар хэлэлцэж бүх талын тохиролцоонд хүрсэн юм. Тус хэлэлцээрийн дагуу Иран цөмийн төлөвлөгөөгөө орхиж, олон улсын хамтын нийгэмлэг Иранд тавих хориг арга хэмжээгээ цуцалж, ОУАЭХБ Ираны цөмийн хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихаар болсон юм. 

Их уншсан

холбоотой мэдээ