Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг цуцална хэмээн дахин сүрдүүлэв

Цогзолмаа 2017-10-12 14:58:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Умард  Америкийн чөлөөт худалдааны гэрээг цуцална хэмээн дахин  сүрдүүлэв

11-нд Дональд Трамп: АНУ-ын зүгээс Канад, Мексиктэй  байгуулсан чөлөөт худалдааны гэрээг цуцална хэмээн дахин сүрдүүлж, энэ хоёр  оронтой хоёр талын худалдааны гэрээ тус тус байгуулж болзошгүй гэдгээ  мэдэгджээ.

11-нд Цагаан ордонд, Дональд Трамп айлчлан очсон Канад  улсын ерөнхий сайд Жастин Трудитэй хамт сэтгүүлчидтэй уулзах үедээ, Умард  Америкийн чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх тухай хэлэлцээг үргэлжлүүлэх нь маш  хүнд ажил бөгөөд гурван орон санал нэгдэж чадахгүй байж ч мэднэ. Хэрвээ саналаа  нэгтгэж чадахгүй бол Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг цуцална  гэжээ.

Жастин Труди мөн өдөр Канадаас Америкт суугаа элчин  сайдын яаманд илтгэл тавих үедээ: Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээг  шинэчлэх боломжтой гэдэгт миний бие итгэлтэй байна. Энэ нь Америк, Канад, Мексик  гурван орны иргэдэд бүгдэд нь өгөөжтэй юм. Харин энэ талаар Дональд Трампын  засгийн газар тогтвортой мэдээлэл өгөхгүй байгаа тул Канад улс ч бүрэн  бэлтгэлтэй байх шаардлагатай боллоо гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ