​Агаараас хамгаалах системийн байлдааны хамтарсан хүчнийг дээшлүүлэх тогтоол батлав

2017-10-13 10:12:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Агаараас хамгаалах системийн байлдааны  хамтарсан хүчнийг дээшлүүлэх тогтоол батлав

Тусгаар улсуудын нөхөрлөлийн  орнуудын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн хурал 12-нд  Тажикстан улсын нийслэл Душанбед болж, хурлаар агаараас хамгаалах системийн  байлдааны хамтарсан хүчнийг дээшлүүлэх тогтоол  баталжээ.

Хуралд оролцсон  Батлан хамгаалахын сайд нар: Агаараас хамгаалах хамтарсан систем нь Тусгаар  улсуудын нөхөрлөлийн орнуудын аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж  байна. Иймээс хурал нь Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудын агаараас хамгаалах  хамтарсан системийн 2018 оны хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан  байна. Энэ төлөвлөгөөний дагуу, Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнууд ирэх онд  “Бүс нутгийн аюулгүйн байдал-2018” компьютерын цэргийн сургуулилт хийх болно  гэжээ.

Хурал нь мөн  батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагааны олон талт асуудал, Тусгаар улсуудын  нөхөрлөлийн орнуудын өмнөд хилийн цэрэг, улс төрийн орчин, мөн Төв Азийн бүс  нутаг дахь аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг авч хэлэлцсэн байна.  

Үүнээс гадна,  Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн  хэмжээнд мэдээллийг зохицуулах хороо байгуулах тогтоол  баталжээ.  Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ