​Эвсэх хэлэлцээрт гарын үсэг зурсныг сайшаа

2017-10-13 10:20:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эвсэх хэлэлцээрт гарын  үсэг зурсныг сайшаа

12-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш Палестины  ерөнхийлөгч Аббастай утсаар ярьж, Палестины Үндэсний чөлөөлөх хөдөлгөөн Фатах,  Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн Хамас эвсэх хэлэлцээрт гарын үсэг  зурсанд баяр хүргэжээ.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тамгын газар сонсгол мэдээн  нийтэлж тэмдэглэхдээ: Гутерриш сүүлийн үед Палестины засгийн газар Газын зурваст  үүрэг хариуцлагаа гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөх талаар ахиц гарсанд баярлаж  байгаа бөгөөд Египетийн засгийн газар энэ асуудлын төлөө гаргасан хүчин  чармайлтад баяр хүргэж байна гэжээ.

Палестины засгийн газар Газын зурваст үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд  дэмжлэг туслалцаа үзүүлэхэд НҮБ бэлэн байна гэж Гутерриш дахин нотолсон бөгөөд  Газын зурвасын хүмүүнлэгийн хямралыг зохицуулахын чухал, ялангуяа цахилгаан  эрчим хүчний хямрал, Газын зурвас руу орж, гарах асуудлыг зохицуулах чухлыг  дахин нотолжээ.  Сайн-Өлзий 

Их уншсан

холбоотой мэдээ