ОХУ, АНУ-ын гадаад хэргийн сайд нар утсаар ярив

Д.Хүчитбаатар 2017-10-13 10:28:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн  дарга Рекс Тиллерсонтой утсаар ярьж, Ираны цөмийн асуудал, Солонгосын хойг,  Украйны асуудал зэргээр санал солилцжээ.

Лавров Ираны цөмийн асуудлаар талаар ярихдаа: Талууд Ираны цөмийн  асуудлаарх иж бүхэн хэлэлцээрийг мөрдөх ёстой. Өдгөө Иран улс тус хэлэлцээрт  заасан бүх үүргээ гүйцэтгэж байна гэжээ. 

Тэрээр мөн өдрийн өглөө  хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: “Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг НҮБ-ын  Аюулгүйн зөвлөлөөс батлан зөвшөөрсөн учраас эрхбиш мөрдөн хэрэгжүүлэх ёстой. АНУ  хууль эрх зүйн түвшинд тус хэлэлцээрээс хэрхэн татгалзах тухайд Оросын тал сайн  ойлгохгүй байна” гэжээ.

Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсны дараа Иранд маш хатуу хандсан бөгөөд  Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрээс татгалзана гэсэн юм. Тэрээр мөн  сүүлийн  үед Иранд чиглүүлж шинэ бодлого, арга хэмжээ авч мэднэ хэмээн хэвлэлийнхэн  төсөөлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ