Америк ЮНЕСКО-оос гарсанд харамсаж буйгаа илэрхийлжээ

Д.Хүчитбаатар 2017-10-13 10:31:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын ажил эрхэлсэн  газрын ерөнхий захирал Ирина Бокова 12-нд мэдэгдэл гаргаж, Америк тус  байгууллагаас гарахаа мэдэгдсэнд “гүнээ харамсаж байна." Энэ бол олон талт  үзлийн томоохон гарз хохирол юм гэжээ.

Тэрээр, “Хүчирхийлэл, хэт даврагчидтай тэмцэхэд боловсрол, соёлын  солилцоог эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Гэвч харамсалтай нь Америк энэ  ажлыг хариуцаж байгаа НҮБ-ын агентлагаас гарч байна. Дэлхийн олон газарт  мөргөлдөөн, нийгмийн хагарал тасрахгүй байгаа үед Америк ийм сонголт хийж  байгаад харамсаж байна гэжээ.

2011 онд болсон ЮНЕСКО-гийн чуулганд санал оруулах замаар Палестиныг  гишүүн орны хувиар тус байгууллагад нэгдэх тухай төслийг баталсан бол Америк  үүнд эсэргүүцэл илэрхийлж, тус байгууллагад гишүүний татвараа төлөхөө больсон  юм. 

ЮНЕСКО Францын Парис хотод төвтэй бөгөөд 1946 оны 11-р сард албан  ёсоор байгуулагдсан юм. Тус байгууллага нийт 195 гишүүн оронтой, голдуу олон  улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл зэрэг салбарын ажлыг хариуцсан мэргэжлийн  байгууллага юм.

Их уншсан

холбоотой мэдээ