​"Далбааг буулгаж, Оросыг доромжилсон" үйл хэрэгт хариу өгөх болно

2017-10-13 10:52:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Далбааг буулгаж, Оросыг доромжилсон" үйл хэрэгт хариу  өгөх болно

12-нд Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мариа  Захарова ОХУ-аас Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулыг газар болон  Вашингтон дахь худалдааны төлөөлөгчдийн газрын ОХУ-ын төрийн далбааг АНУ дур  зоргоороо буулгасан явдал бол ОХУ-ыг доромжилсон үйл ажиллагаа юм. ОХУ үүнд  хатуу эсэргүүцэл илэрхийлж байгаа бөгөөд хариу арга хэмжээ авах болно гэжээ.  

Тэрээр:  Америкийн тал ОХУ-ын далбааг  буулгахдаа Оросын талаас зөвшөөрөл аваагүй, мөн Америкийн тал Оросын талын  тэдгээр байгууллагад байсан бичиг баримтыг үлдээж шалгах оролдлого хийсэн байна.  Орос, Америк хоёр талын консулын гэрээний дагуу, эдгээр дипломат байгууллагын  үйл ажиллагааг зогсоосон ч Америкийн тал ямарваа цаг үед, ямарваа газарт эдгээр  баримт бичигтэй ойртох эрхгүй юм. Америкийн тал дипломат харилцааны адил тэгш  байх зарчмыг анхааралдаа авахыг Оросын тал анхааруулж байна гэжээ.   Сайн-Өлзий  

Их уншсан

холбоотой мэдээ