Пуужингийн довтолгооноос эсэргүүцэх асуудлаар хэвлэлийн нэгдсэн бага хурал хийв

2017-10-13 15:44:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Орон нутгийн цагаар 10-р сарын 12-нд Хятад, Оросын хоёр арми НҮБ-ын ерөнхий ассамблейн нэгдүгээр хорооны хурлын үеэр дэлхийн болон бүс нутгийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах асуудлаар хэвлэлийн нэгдсэн бага хурал хийлгэв.

Хятадын талын төлөөлөгч цэргийн төв зөвлөлийн нэгдсэн командлалын байлдааны газрын орлогч дарга Жоу Шанпин хэлэхдээ: Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах асуудал дэлхийн стратегийн тэнцвэр, тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдал, зэвсэглэлийг хязгаарлах, зэвсэг хорогдуулахад алс хэтийн гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлэхдээ бусад орны үндэсний аюулгүй байдлыг хохироон байж, өөрийн үнэмлэхүй аюулгүй байдлыг баталгаажуулах нь олон улсын аюулгүй байдлын орчныг хурцатгаж, дэлхийн стратегийн тэнцвэр, тогтвортой байдлыг бусниулж, зөрчил мөргөлдөөн үүсгэн, улмаар зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэх нь дамжиггүй юм. Америкийн тал БНСУ-д ТНААD систем байрлуулах нь Хятад, Оросын үндэсний стратегийн аюулгүй байдлыг ноцтой хохироож байна. Америкийн тал БНСУ, БНХАУ зэрэг бүс нутгийн орнуудын үндэсний аюулгүй байдлыг чухалчилж, буруу шийдвэрээ засаж, холбогдох тоног төхөөрөмжөө татан авахыг Хятад тал эрс шаардаж байна гэжээ. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ