Ирак эх орныхоо нэгдлийг эрс хамгаална гэжээ

2017-10-13 16:09:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Иракийн ерөнхий сайд Хейдар аль-Абад: Иракийн засгийн газар эх орныхоо нэгдлийг эрс хамгаална гэжээ.

Мөн өдөр Багдад хотноо Иракийн зэвсэгт хүчний ерөнхий командлагч болсон Хейдар аль-Абад Багдадад Амбар мужийн захиргаа, аймаг бүлгийн ахлагчдын төлөөлөгчидтэй уулзах үедээ: Иракийн нэгдмэл байдлыг хамгаалж, ард иргэд, улс орны ашиг сонирхлыг хамгаалах нь миний удирдсан төв засгийн газрын хариуцлага юм. Ирак 2003 онд Америкийн цэргийн цөмрөн орсны дараах нийгмийн хагарал, шашны мөргөлдөөнд дахин орохгүй байх байр суурийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Олон жилийн турш, Иракийн төв засгийн газар, умард нутгийн сөргөлдөөний байдалд Курдын өөртөө засах бүстэй харилцаа нь хурцадсаар ирсэн юм. Энэ оны 6-р сард Курдын бүс тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал асуулга явуулах тухай мэдэгдсэнээр хоёр талын харилцаа улам хурцадсан юм. 9-р сарын 25-нд Курдын бүс бүх нийтийн санал асуулга явуулсны дараа Иракийн төв засгийн газар Курдын бүсэд чиглүүлэн олон хориг арга хэмжээ авсан байна. 

Их уншсан

холбоотой мэдээ