"Хичээж зүтгэсэн таван жил" үзэсгэлэнг гадныхан үзэв

2017-10-14 15:33:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


13-нд Хятадын ГХЯ, Худалдааны яам, Гадаадын мэргэжилтний газар гадаад орнуудаас Хятадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгч элчин сайд, гадаад орнуудаас Хятадад ирж ажиллаж буй гадаадын аж ахуйн нэгжийн зүтгэлтнүүд, мэргэжилтнүүдийг урьж Бээжингийн Үзэсгэлэнгийн төвд гарч буй “Хичээж зүтгэсэн таван жил” хэмээх том хэмжээний үзэсгэлэнг сонирхууллаа. Израйлийн Инфинити группийн ерөнхий захирал Амир Гал Ор Хятадад олон жил хөрөнгө оруулалт, хөрөнгийн эргэлт, хувьцааны ажил төрөл эрхэлсэн хүн юм. Тэрээр 2017 оны Хятадын засгийн газрын "Найрамдал" шагналыг хүртсэн юм. Тэр Хятадын өнгөрсөн таван жилийн хөгжлийг нүдээр үзсэн хүн. Тэрээр: Өнгөрсөн таван жилд Хятадын эдийн засаг тогтвортой, түргэн хөгжиж, ДНБ байнга 6 хувь гаруйтай байж, иргэдийн амьжиргааны түвшин асар их сайжирсан зэрэг нь бүхний нүдэнд ил байгаа. Үүний зэрэгцээ зарим салбар хэтэрхий түргэн хөгжсөнөөс болж экологи муудаж, зөвхөн өсөлтийн хурдыг чухалчилж, чанарыг хөнгөвчилсөн байдал илэрхий сайжирлаа. Ийм учраас өнгөрсөн таван жилийн Хятадын ололт амжилт бол аугаа их юм гэжээ.

Хятадын оюун ухаан, Хятадын төслийн талаар тэрээр хэлэхдээ: Ши Жиньпин даргын 2013 онд дэвшүүлсэн нэг бүс нэг зам санаачлага дэлхийн нийтийн анхаарлыг төвд байна. Богинохон дөрвөн жилд дэлхийн 100 гаруй орон, олон улсын байгууллага нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцож, 40 гаруй орон, олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Хятад улс болон нэг бүс нэг зам дагуу орнуудын худалдааны нийт хэмжээ 3 их наяд ам.долларт хүрч, нэг бүс нэг зам дагуу оруулсан хөрөнгө 5 тэрбум ам.долларт хүрч, тус санаачлагын талаар олон улсын хамтын нийгэмлэг өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн юм. Үзэсгэлэнгийн явцад хэлэлцээрийн баримт бичгүүд, төслийн байгуулалтын видео бичлэгүүдэд Хятадын гаргасан амжилтыг бүрэн харуулсан байна. /Баатар орчуулав/ 

Их уншсан

холбоотой мэдээ