БНХАУ, АНУ-ын эрчим хүчний хэрэглээний тухай 8 дахь чуулга уулзалт болов

Цогзолмаа 2017-10-14 15:47:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ,  АНУ-ын эрчим хүчний хэрэглээний тухай 8 дахь чуулга уулзалт  болов

13-нд АНУ-ын Колорадо мужийн төв Денвер хотноо, Хятадын  хөгжил өөрчлөлтийн хороо, Америкийн эрчим хүчний яамны хамтран зохион байгуулсан  Хятад, Америкийн эрчим хүчний хэрэглээний тухай 8 дахь чуулга уулзалт болж,  Хятад, Америк хоёр орны засгийн газрын албан байгууллага, судалгааны хүрээлэн,  аж ахуйн нэгжүүдийн 200 гаруй төлөөлөл оролцов.

Энэ удаагийн чуулга уулзалтад эрчим хүчний хэрэглээний  шинэ асуудлууд, шинэ чиглэл хандлагын тухай авч хэлэлцсэн байна. Хурлаар хоёр  тал худалдаа, технологийн санамж бичигт гарын үсэг зурж, эрчим хүчний удирдлагын  үлгэр жишээ төслийн үнэмлэх бичгийг гардуулж, Хятадын барилгын найдвартай  түншийн харилцааг нийтэлжээ. Мөн барилгын эрчим хүчийг хэмнэх, бохирдолгүй  гэрэлтүүлэг, эрчим хүчний хэрэглээний салбарт хөрөнгө хуримтлуулах, аж  үйлдвэрийн салбарт эрчим хүч хэмнэх, эрчим хүчний удирдлагын системийг бүрдүүлэх  зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний 4 хурал зохион  явуулжээ.

Хятад, Америкийн эрчим хүчний хэрэглээний тухай чуулга  уулзалт бол хоёр орны эрчим хүч, байгаль орчны 10 жилийн хамтын ажиллагааны  хүрээн дэх эрчим хүчний хэрэглээний хөтөлбөрийн бодит агуулга юм. Энэ хурлыг  хоёр орон жил бүр ээлжлэн зохион явуулдаг байна.



 

Их уншсан

холбоотой мэдээ