Америкт Ираны цөмийн хэлэлцээрийг ганц талаасаа цуцлах эрх байхгүй

Цогзолмаа 2017-10-14 15:54:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкт  Ираны цөмийн хэлэлцээрийг ганц талаасаа цуцлах эрх  байхгүй

13-нд Ираны  ерөнхийлөгч Хассан Рухани телевизээр үг хэлж, Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээр  бол олон улсын хэлэлцээр юм. Америкт үүнийг ганц талаасаа цуцлах эрх байхгүй  гэжээ.

Хассан  Рухани: Ираны цөмийн хэлэлцээр олон талт хэлэлцээр учраас аль нэг орны  ерөнхийлөгч түүнийг ганц талаасаа цуцалж болохгүй. Ираны цөмийн хэлэлцээрт  Дональд Трампын явуулж буй үйл ажиллагааг бусад талууд хүлээж авахгүй байна  гэжээ.

Хассан  Рухани: Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрт өөрчлөлт оруулж болохгүй.  Иран улс өгсөн амлалтынхаа дагуу ОУАЭХА, НҮБ-тай хамтын ажиллагаагаа  үргэлжлүүлэх болно. Тус хэлэлцээрийн хүрээн дэх Ираны эрх ашгийг хүндэтгэхгүй  бол Иран шууд хариу барих болно гэжээ.

Тэрээр:  Иран улс өөрийгөө хамгаалах хүчнийг эрчимжүүлэх ажлаа үргэлжлүүлж, баллистик  пуужингийн төслөө хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх болно гэлээ.


Их уншсан

холбоотой мэдээ