Шанхай хот дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа

Д.Хүчитбаатар 2017-10-14 16:21:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхай хот дэлхийн ур  чадварын 46 дахь тэмцээнийг зохион байгуулах эрх авлаа

10-р сарын 13-нд Арабын Нэгдсэн Эмирт Улсын Абу-Дабид болсон Дэлхийн  ур чадварын байгууллагын бүгд хуралдаанаар 2021 оны дэлхийн ур чадварын 46-р  тэмцээнийг Хятад улсын Шанхай хотод зохиох тухай нэгдсэн шийдвэр  гаргажээ.

Орон нутгийн цагаар 13-нд, бүгд хурлаар шийдвэр гаргахын өмнө, Хятад  улсын дарга Ши Жиньпин видеогоор үг хэлж, Шанхай хот 46-р тэмцээнийг зохион  байгуулахыг Хятад улсын засгийн газар, ард түмэн бүрэн дэмжиж буйг мэдэгдсэн  бөгөөд Шанхай хот маш шинэлэг, нөлөө бүхий тэмцээн зохион байгуулах болно хэмээн  амлалт өгсөн байна.

Ши Жиньпин, “дэлхийн ур чадварын тэмцээнийг Хятад улсад зохион  байгуулах нь Хятад улс болон бусад улс орны хороонд ур чадварын салбарт солилцоо  өрнүүлэхэд ашигтай бөгөөд Хятадын нийт иргэд, тэр тусмаа 200 сая гаруй залуусын  анхаарал сонирхлыг татах тул дэлхийн ур чадварын уралдаан тэмцээний хөгжилд хүч  сэлбэх боломжийг Хятадын ард түмэн олгох болно. Хятад улсын засгийн газар  Дэлхийн ур чадварын байгууллагын хөгжлийн зорилт, чиг үүргийг дээд хэмжээнд  сайшаан дэмжиж, холбогдох арга хэмжээнд идэвхтэй оролцон, ядуурлыг бууруулах,  тогтвортой хөгжихөд улам их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Хятад улсын засгийн  газар амлалт бүхнээ нухацтай биелүүлж, дэлхийн ур чадварын байгууллагын 2025 он  хүртэлх хөгжлийн стратегийг бүх талаар мөрдөх болно”  гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ