Ираны цөмийн хэлэлцээрийн талаарх Трампын байр сууринд сэтгэл түгшиж байна

2017-10-14 16:35:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
13-нд Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үг хэлж, Ираны цөмийн хэлэлцээрийн "үзэл санаа"-г Иран мөрдөөгүй бөгөөд олон талаар зөрчсөн хэмээн зэмлэн буруушааж, цөмийн хэлэлцээрийн амлалтаа Иран биелүүлсэн гэж Конгресст гэрчлэхээс татгалзсан байна. Иран улсыг хэлэлцээрийн шаардлагын дагуу өгсөн амлалтаа биелүүлсэн гэж ОУАЭХА үзэж байгаа ба Трампын энэ байр сууринд сэтгэл түгшиж байгаагаа ОХУ, Франц, Герман, Англи зэрэг орон илэрхийлж, үүргээ биелүүлэхийг хэлэцээрийн холбогдох талуудад уриалсан байна.
 
ОУАЭХА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Юкияа Амано 13-нд мэдэгдэл хийж: Ираны цөмийн хэлэлцээрт өгсөн амлалтаа Иран өнөөг хүртэл биелүүлсэн бөгөөд ОУАЭХА-ийн хатуу шалгалтыг хүлээн авсан юм. Ираны цөмийн хэлэлцээрийн дагуу, ОУАЭХА Иранд шалгалт хийсээр байгаа. Энэ хугацаанд Иран ОУАЭХА-тай хамтран ажиллаж, ОУАЭХА-д Ираны цөмийн төлөвлөгөөний талаарх холбогдох мэдээллээр улам их хангасан хэмээн тэмдэглэжээ.

13-нд ОХУ-ын ГХЯ албаны вэб сайтаараа дамжуулан мэдэгдэл хийж, Ираны цөмийн хэлэлцээрийг Иран улс биелүүлсэн гэднийг АНУ-ын Конгресст гэрчлэхээс Трамп татгаалзсан явдалд Оросын тал харамсаж байна. Оросын тал энэ хэлэлцээрийг мөрдөн хэрэгжүүлэх бөгөөд хэлэлцээрийг хүчин төгөлдөр байлгахаар хичээн зүтгэх болно. Хэлэлцээрийг мөрдөн хэрэгжүүлэхийг талуудад уриалж байна гэжээ.

13-нд Францын Ерөнхийлөгчийн ордны өгсөн мэдээллээс үзвэл, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Ангела Меркель, Английн ерөнхий сайд Тереса Мей нар мөн орой хамтарсан мэдэгдэл хийж, Трампын энэ шийдвэрт сэтгэл түгшиж, энэ хэлэлцээрийг талууд бөрмөсөн хэрэгжүүлэхийг эрс дэмжин, энэ үйл ажилагааны төлөвлөгөөг хэвээр хадгалах нь гурван орны хамтын ашиг сонирхолд нийцнэ гэдгээ илэрхийлсэн байна. 

Харин Израйль, Саудын Араб улс Трампын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

М.Цэцэн

Их уншсан

холбоотой мэдээ