Пак Гын Хэ-г хорих хугацааг дахин 6 сараар сунгав

2017-10-14 16:48:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


БНСУ-ын хэвлэлийн мэдээлснээр, тус улсын төвийн орон нутгийн шүүх Пак Гын Хэ гэрч баримтыг устгасан байж магадгүй тул түүнийг дахин 6 сар саатуулахаар боллоо гэж мэдэгдлээ. Пак Гын Хэ-г саатуулах хугацаа энэ сарын 16-нд дуусгавар болж байгаа юм. Гэвч Пак Гын Хэ суллагдсаныхаа дараа шүүх хурал оролцохоос татгалзахаас болгоомжилж, прокурорын тал 9-р сарын 26-нд Пак Гын Хэ-гийн хэргийг тууштай шалгахын тулд түүнийг хорих хугацааг дахин 6 сараар сунгаж өгөхийг шүүхээс хүссэн юм.

Энэ оны 5-р сараас хойш БНСУ-ын шүүх Пак Гын Хэ-г шахуу хөтөлбөртэй шүүсэн боловч тус хэрэг өргөн хүрээтэй, олон хүнтэй холбоотой, эгзэгтэй хэрэг тул шүүх ажиллагаа удааширсан юм. Пак Гын Хэ-г хориг хугацааг дахин сунгасан нь түүнийг хэргийг шүүх үр дүнг баталгаажуулж, энэ ондоо багтаан эцэслэн шийдэхэд тустай юм гэж шинжээчид үзэж байна. /Баатар орчуулав/

Их уншсан

холбоотой мэдээ