ЮНЕСКО-гийн ерөнхий захиралд Аудрей Азолейг нэр дэвшүүлэв

2017-10-14 17:05:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ЮНЕСКО-гийн ерөнхий  захиралд Аудрей Азолейг нэр дэвшүүлэв

13-нд Парис хотноо НҮБ-ын ЮНЕСКО-гийн гүйцэтгэх хороо дараагийн  ерөнхий захиралд нэр дэвшигчийн талаар 5 дахь удаагаа санал хураажээ. Францын  соёлын яамны сайд асан Аудрей Азолей ялалт байгуулж, гүйцэтгэх хорооны ерөнхий  захиралд нэр дэвшүүлэх цорын ганц нэр дэвшигч боллоо.

ЮНЕСКО-гийн ерөнхий  захиралд Аудрей Азолейг нэр дэвшүүлэв

Холбогдох дүрмийн дагуу, Азолейг гүйцэтгэх хороо цорын ганц нэр  дэвшигчээр дэвшүүлсний дараа 11-р сарын 10-нд НҮБ-ын ЮНЕСКО-гийн хурлаар  батлуулах юм байна.

ЮНЕСКО-гийн ерөнхий  захиралд Аудрей Азолейг нэр дэвшүүлэв

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Боковагийн үүрэгт ажлын хугацаа энэ  оны 11-р сард дуусах юм байна.

Тогтоол ёсоор, нэр дэвшигч ЮНЕСКО-гийн гүйцэтгэх хорооны 58 гишүүнээс  30 санал авсан нөхцөлд нэр дэвших эрх авдаг юм. 9-12-нд болсон 4 удаагийн санал  хураалтад нэр дэвшигчийн авсан санал болзол хангаагүй юм. 13-нд болсон 5 дахь  удаагийн санал хураалтад Азолей 30 санал авч, Катар улсаас нэр дэвшигч 28 санал  авсан байна. 

Их уншсан

холбоотой мэдээ