ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын албан мэдээг нийтлэв

2017-10-15 09:53:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны  7-р бүгд хурал 2017 оны 10-р сарын 11-14-ний өдрүүдэд Бээжинд боллоо. 14-ний  өдөр Синьхуа агентлаг ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын албан  мэдээг нийтлэх эрх олгосны дагуу нийтлэв. Албан мэдээний бүрэн эхтэй танилцана  уу.

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын  албан мэдээг нийтлэв

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын  албан мэдээг

(2017 оны 10-р сарын 14-ний өдөр ХКН-ын XVIII  сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлаар  батлав)

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын  албан мэдээг нийтлэв

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны  7-р бүгд хурал 2017 оны 10-р сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Бээжинд  боллоо.

Уг  хуралд Төв хорооны 191 гишүүн, 141 бэлтгэл гишүүд оролцсон байна. Төвийн сахилга  бат шалгах хорооны гишүүд болон холбогдох хариуцлагатай хүмүүс хуралд оролцсон  байна.

Уг хурлыг ХКН-ын Улс төрийн товчоо даргалж, Төв  хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн  байна.

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын  албан мэдээг нийтлэв

ХКН-ын  XIX их хурлыг 2017 оны 10-р сарын 18-д Бээжинд хуралдуулна гэж уг хурал  шийджээ.

Хурал нь Ши Жиньпиний Төв хорооны Улс  төрийн товчооны нэрийн өмнөөс хийсэн ажлын тайланг соносч хэлэлцсэн байна. Намын  XVIII сонгуулийн Төв хорооноос ХКН-ын XIX их хуралд дэвшүүлэх тайланг ярилцаж  баталсан байна. Мөн Намын XVIII сонгуулийн Төв хорооны сахилга бат шалгах  хорооны ХКН-ын XIX их хуралд дэвшүүлэх ажлын тайланг ярилцаж баталж, “ХКН-ын  дүрэмд өөрчлөлт оруулах төслийг” ярилцан баталж, энэ гурван бичиг баримтыг  ХКН-ын XIX их хуралд дэвшүүлсэн хянан хэлэлцүүлэхээр шийджээ. Ши Жиньпин Намын XVIII сонгуулийн Төв хорооноос ХКН-ын  XIX их хуралд дэвшүүлэх тайланы тухай ярилцах нооргийг тайлбарлаж, Лю Юүньшань  “ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг” хэлэлцүүлэх нооргийн талаар  тайлбарласан байна.

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын  албан мэдээг нийтлэв

Хурал нь ХКН-ын XVIII сонгуулийн төв  хорооны 6-р бүгд хурлаас нааших Төв хорооны Улс төрийн товчооны ажлыг бүрэн  нотолсон байна.

Уг хурлаар мөн ХКН-ын XVIIIхурлаас хойших  таван жилийн ажлыг дүгнэж, энэ 5 жилд нам болон улс орны хөгжлийн үйл явц ер  бусын байж, өөрчлөлт хийж нээлттэй байх болон социалист орчин үеийн болох бүтээн  байгуулалт  түүхт чанартай амжилт олсон байна гэж санал нэгтэй үзсэн  байна.

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын  албан мэдээг нийтлэв

Хурлаар  ХКН-ын XVIII сонгуулийн сахилга батыг шалгах төв комиссын ажлыг дүгнэсэн байна.  Хурлаар мөн өнөөгийн байдал, үүрэг хариуцлагыг бүх талаар дүгнэж, шинэ нөхцөл  байдалд түүхэн онцлог бүхий шинэ шинэчлэл хийж, намын бүтээн байгуулалтыг  эрчимжүүлж, Хятадын онцлог бүхий социализмын бүтээн байгуулалтыг урагшлуулж,  үндэстний аугаа их сэргэн мандалтын зорилтыг биелүүлэх зэрэг чухал асуудлаар  зөвшилцөж, ХКН-ын XIX их хурлыг амжилттай зохион байгуулахад бүрэн бэлтгэл  хангасан байна.

ХКН-ын XVIII сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурлын  албан мэдээг нийтлэв

Их уншсан

холбоотой мэдээ