БРИКС-ийн орнуудын парламентын форум боллоо

2017-10-15 11:00:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 14-ний өдөр, 2017 оны БРИКС-ийн орнуудын парламентын форум ОХУ-ын  Санкт-Петербургт боллоо. Энэ нь Хятад улс БРИКС-ын жижүүр орны хувьд 2017 онд  зохиосон бас нэгэн чухал арга хэмжээ бөгөөд “парламент хоорондын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэн, БРИКС-ын орнуудын удирдагчдын Шямэний уулзалтын үр дүнг  урагшлуулъя” сэдвийн хүрээнд зохиогдов. БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Жан  Пин форумыг даргалж, Өмнөд Африкийн Үндэсний Ассемблейн дарга Танди Модис,  Бразилийн сенатор Оливира, ОХУ-ын Төрийн Думын дарга Вячеслав Володин, Холбооны зөвлөл нэгдүгээр дэд дарга Николай Федоров, Энэтхэгийн Ардын Шүүхийн дарга  Сумитра Махаджан нар хуралд оролцов.

Жан Пин: БРИКС-ын  орнуудын удирдагчдын Шямэний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга “Эрх тэгш харилцан хандаж, саналаа нэгтгэн маргаанаа зохицуулах”, “ажил хэрэгч шинийг үүдэн, хамтран ажиллан хамтдаа хөгжих”, “ертөнцийг багтаан, бусдад туслах” гэж дурдсан  нь БРИКС-ын орнуудын ирээдүйн хамтын ажиллагааны зүг чиг заасан. Таван орны  хууль тогтоох байгууллага Шямэний уулзалтын нийтлэг ойлголтоор жолоодлого болгож, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг урагшлуулан, улс орныг  удирдах туршлага солилцохыг бэхжүүлж, БРИКС-ын хамтын ажиллагаанд эерэг хуулийн  орчинг бүрдүүлэх ёстой гэлээ.

Талууд Хятад улс Шямэний уулзалтыг бүрэн амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, хууль тогтоох  байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг дэмжиж, БРИКС-ын орнуудын хамтын ажиллагааны хоёр дахь “алтан 10 жил”-ийг хамтдаа цогцолно гэдгээ илэрхийллээ.  

Н.Пүрэвжав  орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ