Путин: Сирийн сэргээн босголтын асуудлыг бодолцох ёстой

2017-10-15 15:31:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин:  Олон улсын хамтын нийгэмлэг Сирийн дайны дараах сэргээн босголтын асуудлыг  бодолцох ёстой гэжээ.

Тэрээр мөн өдөр болсон улс орнуудын парламентын холбооны 137-р хурлын  нээлтийн ёслолд үг хэлж, Сирийн дайны дараах сэргээн босголтын үйл явцад түүний  нийгмийн хөгжил, төрийн байгууллага, хуулийн засаглалын бүтээн байгуулалтад  тусламж үзүүлэх асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг бодолцох ёстой  гэжээ.

Путин: Энэ оны 9-р сард болсон Сирийн асуудлаарх Астанагийн хурлаар  Сирид мөргөлдөөнийг бууруулах 4 бүс байгуулж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254-р  тогтоолыг хэрэгжүүлж, Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхэн шууд хэлцэл  хийж, талууд хүчээ нэгтгэн, терроризмыг арилгаж, Сирийн энх тайван, эх орны  нэгдлийг биелүүлэх боломж бүрдүүлсэн гэжээ.   Сарантуяа  

Их уншсан

холбоотой мэдээ