Төв засгийн газартай хэлэлцээ хийхийг Курдын бүсэд уриалжээ

Уртнасан 2017-10-15 15:42:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ: Иракийн дэд ерөнхийлөгч Айяд Аллави 14-нд, Иракийн төв засгийн газартай хэлэлцээ хийж, өмнөх сард Курдын тусгаар тогтнох эсэх талаар бүх нийтийн санал асуулга хийснээс улбаалсан улс төрийн зогсонги байдлаас гарахыг Курдын автономит бүсэд хандан уриалжээ. 

Айяд Аллави мэдэгдэлдээ: Хоёр тал яриа хэлэлцээ өрнүүлж, “Иракийн ирээдүйн улс төрийн үйл явцын төлөвлөгөөг гаргах” тулгамдсан шаардлага  тавигдаж байна. Талууд яаралтай үйл ажиллагаагаар хямралыг намжааж, улс орны  нэгдэл, ардчиллын хүрээнд илэн далангүй яриа хэлэлцээ өрнүүлэх ёстой гэсэн байна.

Өмнөх сарын сүүлчээр Айяд Аллави, бүх нийтийн санал  асуулгын үр дүнг царцаасны үндсэн дээр төв засгийн газартай хэлэлцээ хийхийг Курдын бүсэд уриалж байсан юм.

Курдын бүсийн захиргаа ба Иракийн төв засгийн газрын  харилцаа урт удаан хугацааны турш хурцадмал байдалд байсаар ирсэн бөгөөд олон  мужийн нутаг дэвсгэрийн харьяаллын асуудал, ялангуяа газрын тосны нөөц ихтэй  Киркук мужийн асуудлаар хоёр тал санал зөрөлдөөнтэй байна.

Их уншсан

холбоотой мэдээ