Маяден сууринг эргүүлэн авав

2017-10-15 16:02:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Сирийн цэргийн тал мэдэгдэхдээ, хэт даврагч "Исламын улс" бүлэглэлээс зүүн биеийн Дейр Ез-зор мужийн чухал суурин болох Маяденыг эгүүлэн авсан гэжээ. Мөн өдөр, Курдай зэвсэгт хүчнээс удирдсан "Сирийн ардчилсан арми" мэдэгдэхдээ, хэдэн өдрийн довтолгооны үр дүнд хэт даврагч "Исламын улс" бүлэглэлийн Сири дэх цэргийн томоохон бааз болох Ар Ракахыг эзэлнэ гэжээ. Мөн өдөр Сирийн Гадаад харилцааны яам шаардахдаа: Туркийн арми Сирийн баруун хойд биеийн Идлиб мужаас ямар ч болзолгүйгээр даруй ухран гарах хэрэгтэй гэжээ.

Сирийн цэргийн тал мэдэгдэхдээ, холбоотны дэмжлэг дор, засгийн газрын арми Маяденд "Исламын улс" бүлэглэлтэй ширүүн тулалдаж, тус бүлэглэлийн маш олон зэвсэгт этгээдийг буудан хороов. Маяденыг эгүүлэн авсны дараа, засгийн газрын арми тухайн газарт булж орхисон тэсрэх бодисыг устгахын зэрэгцээ тус бүлэглэлийн үлдэгдэл хүчнийг хөөж довтлов гэжээ.

Курдай бүсийн учир мэдэх хүн хэлэхдээ: Ар Раках дахь "Исламын улс" бүлэглэлийн ихэнх зэвсэгт этгээд "ардчилсан цэрэг"-т бууж өгч, харь нутгаас гаралтай зэвсэгт этгээдүүд бууж өгөхөөс татгалзсан байна гэжээ.  


Их уншсан

холбоотой мэдээ