Хамгаалалтын хүчин чадлыг улам эрчимжүүлнэ

2017-10-15 16:06:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хамгаалалтын хүчин чадлыг улам  эрчимжүүлнэ

14-нд Ираны зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Массоуд  Жазаери: Иран хамгаалалтын хүчин чадлаа хэлбэрэлтгүй эрчимжүүлнэ  гэжээ. 

Ираны лалын бүгд найрамдах улсын агентлаг мөн өдөр  Жазаеригийн үгнээс эш татаж тэмдэглэхдээ, Ираны лалын хувьсгалын арми "Дэлхийг  жанжлах гэсэн Америкийн мөрөөдөл"-ийг сүйрүүлж, баруун Ази цаашлаад Америкийн  дотоодод дарамтанд өртсөн буй хүмүүсийг бүх хүчээрээ дэмжинэ  гэжээ. 

Ираны гадаад харилцааны сайд Жавад Зариф мөн өдөр твитерээр  нийтлэл гаргаж, Ираны лалын хувьсгалын арми Иран болон бүс нутгийн аюулгүй  байдлыг хамгаалж, түрэмгийлэл болон терроризмд цохилт өгөх бөгөөд Ираны ард  түмэн гуйвшгүй хамт байх болно гэжээ. 

АНУ-ын ерөнхийлөгч  Донельд Трамп 13-нд Цагаан ордонд үг хэлж, Ираныг цөмийн хэлэлцээрийн үзэл  баримтлалыг дагаагүй бөгөөд олон талаар зөрчсөн хэмээн зэмлэн буруушааж, Иран  хэлэлцээрийг журамласан гэдгийг Америкийн Конгресст нотлохгүй, Ираны лалын  хувьсгалын армид хориг тавина гэжээ.  

Урьхан 

Их уншсан

холбоотой мэдээ