Ардын өдрийн сонин англи APP-тэй болов

Уртнасан 2017-10-15 16:17:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Хятадын Ардын өдрийн сонины англи хэлний апликейшин 15-нд албан ёсоор онлайнд гарлаа. Хятадын холбогдох яам  хороод, улс орнуудаас Хятадад суугаа зарим дипломат төлөөлөгчид, мэдээллийн хэрэгслийнхэн, эрдэм шинжилгээний төлөөлөл зэрэг 100 шахам зочид онлайнд холбох  ёслолын үйл ажиллагаанд оролцов.

Ардын өдрийн сонины хорооны дарга Ян Жэнь У, сүүлийн жилүүдэд Ардын өдрийн сонин ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал  зааврын зориг санаа, төв хорооны шийдвэр, төлөвлөлтийг сайтар хэрэгжүүлж, гадаад  дотоод сурталчилгааг ерөнхийд нь уялдуулан хөгжүүлэх, уламжлалт мэдээллийн хэрэгсэл ба мэдээллийн шинэ хэрэгслийг уялдаатай хөгжүүлэхийг баримталж, гадаад сурталчилгаа, олон улсын мэдээлэл холбооны талаар чамгүй амжилт гаргалаа. Ардын  өдрийн сонин англи хэлний апликейшин байгуулж байгаа нь шинэ төлөв байдал, үүрэг  зорилтод зохицох, гадаад сурталчилгаа ба олон улсын мэдээлэл холбоог улам сайтар хийх стратегийн сонголт юм. Ардын өдрийн сонины англи хэлний апликейшнийг зорилт чиглэл зөв, агуулга чанартай, тэргүүний технологитой, үйлчлэх чадвар сайтай,  англи хэлний хэрэглэгчдийг татах, төвлөрүүлэхэд ашигтай хөдөлгөөнт сүлжээний  гадаад сурталчилгааны индэр болгоно гэж тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ