​Хятад улс эрсдэлээс сэргийлэх чадвартай

2017-10-15 16:21:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд Вашингтон хотноо Хятадын Ардын  банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань: Хятадын засгийн газар системийн чанартай  эрсдэлээс сэргийлэх чадвар, итгэлтэй бөгөөд эдийн засгаа эрүүл, тогтвортой  байлгаж чадна гэжээ.

Тэрээр мөн өдөр Олон улсын валютын сангийн шийдвэр гаргах байгууллага  Олон улсын валют, банк санхүүгийн зөвлөлд өргөн барьсан мэдэгдэлдээ: Сүүлийн  жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, бүтцийн тохируулалт, олон  улсын банк санхүүгийн зах зээл ихээр хэлбэлзэж байгаа зэрэг шалтгааны улмаас  Хятадын банк санхүүгийн далд эрсдэл нэмэгдсэн боловч ерөнхийдөө тогтоон барих  боломжтой гэжээ.

Тэрээр: Банк санхүүгийн салбарын системийн чанартай эрсдэлээс  сэргийлэхийн тулд Хятад улс банк санхүүгийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, Төрийн  зөвлөлийн банк санхүүг тогтвортой хөгжүүлэх зөвлөл байгуулж, Ардын банкны макро  хяналт удирдлага, системийн чанартай эрсдэлээс сэргийлэх үүрэг хариуцлагыг  чангатгажээ. Өдгөө сүүдрийн банкны эрсдэл намдаж, муу зээл доод түвшинд байгаа  бөгөөд бага мөнгөөр их ашиг олохыг үндсэндээ хориглож, зарим нутагт үл хөдлөх  хөрөнгийн зах зээл хэт өрнөж буй байдлыг тогтоон барьсан гэжээ.   Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ