​Нигерийн ерөнхийлөгч баярын захидал илгээв

2017-10-15 19:24:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 10-р сарын 14-нд Нигерийн ерөнхийлөгч Мухаммаду  Бухари хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон түүний хэвлэлийн тусгай зөвлөх Феми  Адесинагийн сошиал медиагаар дамжин ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн  дарга, Хятад улсын дарга Ши Жиньпинд баярын захидал илгээж, удалгүй болох гэж  буй ХКН-ын бүх Хятадын төлөөлөгчдийн 19-р их хурал бүрэн дүүрэн амжилтад  хүрэхийг хүсэн ерөөжээ.

Тэрээр : ХКН-ын 19-р их хурал бол Хятадын түүхэн дэх шинэ гараа мөн  бөгөөд “Танай нам, улс оронд шинэ агуу их цаг үеийг үүсгэн байгуулж өгнө” гэдэгт  итгэн найдаж байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ