Сомалид болсон халдлагын улмаас 230 хүн амиа алдав

Уртнасан 2017-10-16 09:55:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сомалийн нийслэл Могадишү хотод 14-нд гарсан автомашин дэлбэлсэн халдлагын улмаас наад зах нь 230 хүн амиа алдаж, 300 орчим хүн бэртэж шархадсан гэж  Сомалийн нэгэн албан тушаалтан 15-нд хэлжээ.

Тус улсын олон эмнэлгээс гаргасан тоо бүртгэлээр, 14-нд болсон автомашин дэлбэлсэн халдлагын улмаас  наад зах нь 230 хүн амиа алдаж, 300 орчим хүн шархадсан бөгөөд нас барагсдын тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй байна.

Тэсрэх бодис тээсэн нэгэн автомашин 14-нд  Могадишү хотын дөрвөн замын нэгэн уулзварт дэлбэрчээ. Энэ замын  хавьцаа дэлгүүр, зочид буудал, засгийн газрын барилга байдаг байна.

14-ний оронй Сомалийн ерөнхийлөгч Мохаммед Абдуллахи Моханммед: Сомали улс гурван хоног улс даяар эмгэнэн гашуудах бөгөөд олон газарт далбааг хагас бөхийлгөн эмгэнэл илэрхийлнэ гэж мэдэгджээ. Сомалид туслалцаа үзүүлэх НҮБ-ын ажлын хэсэг, Африкийн Холбооноос Сомалид суугаа онц томилсон ажлын хэсэг  мэдэгдэл гаргаж тус дэлбэрэлт, халдлагын хэргийг зэмлэн  буруушаажээ.

Их уншсан

холбоотой мэдээ