Хавсралт протокол хэрэгжүүлэхийг зогсооно хэмээн сэрэмжлүүлэв

2017-10-16 10:02:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хавсралт  протокол хэрэгжүүлэхийг зогсооно хэмээн  сэрэмжлүүлэв

15-нд Ираны Лалын Бүгд Найрамдах Улсын мэдээлэх  агентлагийн мэдээлснээр, Ираны атомын эрчим хүчний байгууллагын захирал Али  Акбар Салехи сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: Ираны цөмийн асуудлаарх бүх талын  хэлэлцээрийг цуцалбал "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-ний  хавсралт протоколыг хэрэгжүүлэхийг Иран зогсооно гэжээ. 

Тэрээр  хэлэхдээ, Иран "Цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ"-г үүсгэн  байгуулагч орны хувьд цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх зорилтыг  биелүүлэхийн төлөө холбогдох хавсаргалт протоколд гарын үсэг зурсан хэдий ч тус  протоколыг Ираны Лалын Парламент батлан зөвшөөрөөгүй учраас хүчин төгөлдөр болж  чадаагүй. Өдгөө Ираны тал тус протоколыг сайн дураар хэрэгжүүлж байна. Ираны  цөмийн хэлэлцээрийг цуцалбал Иран хавсралт баримт бичгийг хэрэгжүүлэхээ болино  гэжээ. Тэрээр: Ираны цөмийн хэлэлцээр Иранд ашиггүй байвал Иран уран баяжуулах  үйл ажиллагааныхаа 20 хувийг сэргээнэ. Үүнийг 4 хоногийн дотор хэрэгжүүлэх  боломжтой бөгөөд зарим үйл ажиллагааг хэдхэн цагийн дотор сэргээх боломжтой  гэжээ. 

Салехи мөн Америкийн ерөнхийлөгч Трампийн Ираны эсрэг байр  суурийг шүүмжилж, Ираны цэргийн баазад шалгалт хийнэ гэсэн шаардлагаас  татгалзсан байна. 


Урьхан 

Их уншсан

холбоотой мэдээ