Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Францад зочилж байна

2017-10-16 14:45:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Францад зочилж байна

    Хятадын Тэнгисийн цэргийн тэнгисийн тээврийн хамгаалалтын 26-р ээлжийн хөлөг   онгоцнууд 15-нд Францын Тулон хотод хүрэлцэн очиж, тус улсад дөрөв хоногийн   найрсаг айлчлал хийж байна. 

    Орон нутгийн цагаар 15-нд хамгаалалтын   пуужинт Хуан Ган хөлөг, Ян Жөү хөлөг, алс далайн хангаамжын Гао Юухү хөлөг   Францын өмнөд хэсгийн Тулон хотын цэргийн хөлөг онгоцны боомтод орж зогсов.   Францын тэнгисийн цэргийн төлөөлөл, Хятадаас Францад суугаа Элчин сайдын яам,   Хятадын харьяат нар, Францад сурч буй Хятад оюутнууд зэрэг олон зуун хүн угтах   ёслолыг утга төгөлдөр зохион байгуулав.

Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Францад зочилж байна

     Хамгаалалтын хөлөг онгоцнуудын   командлагч хошууч генерал Ван Жүнцай: Айлчлалын үеэр бид хөлөг онгоцон дээрх   хүлээн авалт, ард иргэдэд хөлөг онгоцоо танилцуулах, орон нутгийн цэргийн болон   засаг захиргааны удирдлагад бараалхах, Хятад, Францын тэнгисийн цэргийн   хамтарсан сургуулилт хийх, цэргийн хөлөг онгоцонд харилцан зочлох, спортын   уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг олон сайхан арга хэмжээ зохион байгуулах   болно. Үүгээр дамжуулан Францын арми, ард түмний Хятадын тэнгисийн цэргийн тухай   ойлголтыг нэмэгдүүлж, хоёр орон, хоёр армийн найрамдал, хамтын ажилалгааг улам   бэхжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд Францад зочилж байна

Их уншсан

холбоотой мэдээ