Дэлхийн оюутан залуучуудын 19-р наадам болж байна

2017-10-16 14:52:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 15-22-нд ОХУ-ын Сочи хотноо Дэлхийн Оюутан залуучуудын 19-р наадам болж байна. 15-нд Сочи хотын Олимпын цэцэрлэгт хүрээлэнд болсон наадмын нээлтэд дэлхийн 180 гаруй орны 20 мянга орчим залуус хуран цугларч баяр наадмаа тэмдэглэв. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэв. Ирэх хэд хоногт залуус түүх, соёл, боловсрол, ажлаар хангах, терроризмын эсрэг зэрэг өргөн хүрээний сэдвээр санал бодлоо солилцон, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх болно гэжээ.

 

Путин: Өөр өөр улс орон, үндэстэн ястан, өөр өөр сүсэг бишрэлтэй залуус хамтын үнэ цэнэ, эрх чөлөө, аз жаргал, энх тайван, эвсэг амьдралыг бүтээж, амжилтад хүрэх сайн сайхан хүсэл мөрөөдлөөрөө холбогдож цугларлаа. Залуус та нар бол дэлхий дахиныг өөрчилж, шинэ сэтгэхүйг хөтлөн дагуулах шинэ үе юм гэжээ. 


Дэлхийн оюутан залуучуудын наадмыг 1947 оноос зохион байгуулж эхэлсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ