Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат арга замаар эхэлж зохицуулахыг Трамп хүсэж байна

2017-10-16 15:04:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагын мэдээ: Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат арга замаар эхэлж зохицуулахыг АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хүсэж байна гэж Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 15-ны өдөр хэллээ.

Трээр мөн өдөр CNN-нд ярилцлага өгөхдөө: Трамп цэрэг дайны арга замаар энэ асуудлыг зохицуулахаар эрэлхийлэхгүй, АНУ-ын талын өнөөгийн хүчин чармайлтыг тэр дэмжиж байгаа. Энэ хүчин чармайлт үргэлжлэх болно гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгчинй Үндэсний аюулгүй байдлын туслах Хердерр Мкмастер мөн өдөр FOX телевизид ярилцлага өгөхдөө, АНУ-ын эсрэг БНАСАУ-ын дайралтыг Трамп шаардлага бүхий бүх аргаар хориглох болно. Цөмийн зэвсэг хөгжүүлэх нь өөрийг нь улам аюулгүй болгож чадна гэж БНАСАУ-ын удирдагч үзэж байгаа байх, үнэндээ бол яг эсрэгээрээ юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ