Хоргос боомт Хятадын баруун хэсгийн худалдааны том төв болов

2017-10-16 15:29:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоргос боомт Хятадын баруун хэсгийн  худалдааны том төв болов

Шиньжяны Хоргос хотын Улс төрөөр зөвлөлдөх   зөвлөлийн дэд дарга, Худалдаа, эдийн засаг, мэдээлэлжүүлэлтийн газрын дарга Шюй   Шиньмин саяхан ярилцлага өгөхдөө, одоогийн байдлаар, Хятад, Казахстаны олон   улсын хилийн хамтын ажиллагааны Хоргос төвд байгаа татваргүй дэлгүүрийн тоо 45   хүрсэн. Одоо өдөрт дунджаар 20 мянга орчим хүн үйлчлүүлж, өдөрт дунджаар 5 сая   гаруй юанийн бараа худалдан авснаар, Хятадын баруун биеийн хамгийн том татваргүй   худалдааны бүс боллоо гэжээ.

Хоргос боомт Хятадын баруун хэсгийн  худалдааны том төв болов


2012 онд Хятад, Казахстаны олон   улсын хилийн хамтын ажиллагааны Хоргос төвийг байгуулснаар, дэлхийн анхны хил   дамнасан чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны бүс болжээ. Энэ   төв бизнес худалдааны төвлөрсөн хэлэлцүүлэг, бүтээгдэхүүн борлуулах, агуулах   тээвэр, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг олон төрлийн чадавхыг нэгтгэсэн   ерөнхийлсөн худалдааны бүс бөгөөд боомтын татварын холбогдох хөнгөлөлтийн   бодлогын үр ашгийг хүртсэнээр, зорчигчид, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө мөнгө   зэрэг нь ямар ч саадгүй хилээр нэвтэрч болох юм байна.


Их уншсан

холбоотой мэдээ