Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

Уртнасан 2017-10-16 15:58:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ОХУ-ын Сочи хотод Олон улсын залуучууд, оюутнуудын 19 дэх наадам болж байна. 10-р сарын 15-нд нээлтээ хийсэн энэ наадам 22-ныг хүртэл үргэлжлэх юм. Сочигийн Өвлийн олимпын наадмын цэцэрлэгт хүрээлэнд болсон нээлтийн ёслолд 180 гаруй улс орны 20 мянга шахам залуус нэг дор цуглаж, баяр наадмаа тэмдэглэлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин нээлтийн ёслолд оролцон баяр хүргэж, үг хэлсэн байна. Наадмын энэ өдрүүдэд залуус түүх, соёл боловсрол, ажлын байр, терроризмыг эсэргүүцэх зэрэг өргөн хүрээнд харилцаа солилцоо өрнүүлж байгаа юм. Энэ тухай ХОУР-гоос ОХУ-д суугаа сэтгүүлч Ли Жиегийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

10-р сарын 14-нд Москвад 35 мянган залуус, их дээд сургуулийн оюутнуудын жагсаал, цэцгээр гоёсон машины эгнээ явж, энэ удаагийн олон улсын залуучууд, оюутнуудын хамтарсан наадмын хөшгийг сөхлөө. 15-нд Сочид албан ёсны нээлтийн арга хэмжээ болж, 180 улс орны 18-35 насны 20 мянга орчим залуусын төлөөлөл Сочигийн өвлийн олимпын цэцэрлэгт хүрээлэн дэх “Ice Dome Bolshoy” танхимд цугласан байна.

Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

“Сэргэлт” нэрт нээлтийн ёслолд, бүгдээрээ эв нэгдэж дэлхийг улам сайн сайхан болгохыг олон улсын залууст уриаллаа. Зохион байгуулагч ОХУ олон улсын залууст Оросын хувьсгалын түүх, дайны ялалт, сансар судлалын амжилт бүтээлийг танилцуулсны зэрэгцээ ирсэн зочдод хүсэл мөрөөдлийнхөө хойноос эрэлхийлж, тэмүүлсэн олон орны хувь хүмүүсийн үйл явдлыг танилцуулжээ. Нээлтийн ёслолд, өөр өөр улс орны залуус, хэрхэн хичээн зүтгэж, өөрийгөө боловсруулан, байгаль орчноо сэргээж, өрөөл бусдыг болон нийгмийг эерэг эрч хүчээр сэлбэхийг харуулжээ.

Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

Энэтхэгээс ирсэн Афроз Шах бол өмгөөлөгч хүн. Тэр урьд нь Мумбайд амьдарч байжээ. Олон жилийн дараа тэрбээр дахин Мумбайд очиход түүний хүүхэд байхдаа харж байсан үзэсгэлэнт сайхан далайн эрэг энд тэндгүй орхигдсон ундааны сав, хог хаягдлаар дүүрсэн байлаа. Үүнийг хараад тэрбээр засгийн газарт бус, харин өөрийн хүч хөдөлмөртөө түшиглэж энэ байдлыг өөрчлөхөөр шийджээ. 2015 онд Афроз Шах хөрш айлын 84 настай хөгшний хамт далайн эргийн хог хаягдлыг түүж эхэлжээ. Түүний энэ үйл ажиллагаа олон тооны сайн дурынхны анхаарлыг татаж, тэд байгаль орчин хамгаалах үйл ажиллагаанд татан оролжээ. Энэ тухай Афроз Шах ингэж ярьж байлаа.

Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

“Эдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс бидэнтэй нэгдэж, далайн эргийн элсэн дээрх усны сав, хог хаягдлыг цэвэрлэж байгаа. Тэдний зарим нь Энэтхэг, зарим нь гадаадын хүмүүс юм. Далайн эргийг цэвэрлэх ажилд оролцсон бүх хүнд талархаж байна. Хамтдаа хичээн зүтгэж тэнгис далайн унаган төрхийг сэргээе. Бид заавал өөрчлөлт шинэчлэл хийж, гар гараа барин, эх дэлхийгээ хамгаалах бололцоог бий болгох хэрэгтэй юм.”

2017 оны байдлаар 86 долоо хоногийн хугацаанд Афроз Шах болон сайн дурынхан 5400 тонн хог хаягдал түүж, хогонд дарагдсан далайн эргийг унаган төрхөнд нь оруулсны үр дүнд хүмүүс зорин очих дуртай болжээ.

Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

Афроз Шахын адилаар байгаль орчноо хамгаалах, шинжлэх ухаан, инновац, спорт, улс төр зэрэг олон салбарт амжилт гаргасан залуучуудын төлөөлөл Сочид нэгэн дор цуглаж, нэг долоо хоногийн хугацаанд олон сэдвээр санаачилга дэвшүүлж, солилцоо өрнүүлэн, улам сайн ойлголцох  юм.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин наадмын нээлтэд оролцож үг хэлжээ. Тэрбээр: Өөр өөр улс орон, өөр өөр үндэстэн, өөр өөр шашин шүтлэгтэй залуус хамтын үнэт зүйл, эрх чөлөө, зол жаргал, энх тайван, эв нэгдэлтэй амьдралын төлөөх тэмүүлэл, хичээл зүтгэлээр шинийг бүтээх, амжилтад хүрэх сайн сайхны хүсэл мөрөөдлөөр холбоотой байна. Дэлхийг өөрчилж чадах, шинэ оюун ухааныг удирдан дагуулагч бол та нар, залуу үеийнхэн юм гэж хэлжээ.

Олон улсын залуучууд, оюутнуудын наадам болов

"Залуусын эрч хүч, чадвар хэмжээлшгүй эх ундаргатай. Залуу үеийнхэн гэдэг бол дэлхий нийтэд үүрд шинэ оюун ухааныг нэмэрлэгчид байдаг. Та нар бол шинийг зорих, маргах, хэвшмэл зүйлд асуудал тавих зоригтой хүмүүс. Зоригтой, хариуцлагатай хийж бүтээж, өөрийн гэрэлт ирээдүйгээ цогцлон бүтээгтүн. Дэлхий ертөнцийг зоригтой шинэчилж, дэлхийгээ улам сайн сайхан болгоорой. Дэлхий бол та нарынх, та нарт хэрэгтэй ганц зүйл бол эрс хэлбэрэлтгүй, зоригтой урагш тэмүүлэх явдал юм.”

Олон улсын залуучууд, оюутнуудын хамтарсан наадмыг 1947 онд анх удаа үүсгэн зохион байгуулжээ. Анхны наадам Прага хотод 6 долоо хоног үргэлжилсэн нь хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн баяр наадам болжээ. Дараа нь тус наадмыг Берлин, Будапешт, Варшав, Хельсинки, Хавана, Пхеньян, Каракас, Претори, Квито зэрэг хотод зохион байгуулсан юм. Олон улсын залуучууд, оюутнуудын хамтарсан наадмыг ЗХУ 1957, 1985 онд хоёр удаа Москва хотноо зохион байгуулсан юм. Энэ удаад ОХУ гурав дахь удаагаа хамтарсан наадмыг зохион байгууллаа.

Их уншсан

холбоотой мэдээ