Ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг хөгжүүлнэ

Уртнасан 2017-10-16 16:25:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар "Ханган  нийлүүлэлтийн гинжин хэлхээний шинэчлэл, хэрэглээг ахиулах тухай удирдамж санал" нийтэлсэн нь Хятад улс ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг шинэчлэн хөгжүүлэх талаар нийтэлсэн удирдамжийн чанартай анхны баримт бичиг болов. 2020 он гэхэд гол чухал аж үйлдвэрлэлийг хамарсан ухаалаг ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг үндсэндээ бүрдүүлж, олон улсын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тэргүүлэх 100  орчим компани бий болгож, олон улсын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний  шинэчлэл, хэрэглээний чухал төв болгохоор төлөвлөснийг уг баримт бичигт  дурджээ.

Ханган нийлүүлэлтийн гинжин холбоос гэдгийг хялбарчлан тайлбарлавал, ханган нийлүүлэгч компани, үйлдвэрлэгч, түгээн борлуулагч, жижиглэн худалдах нэгжээс эцсийн хэрэглэгч хүртэл холбосон ерөнхийлсөн чадавх бүхий сүлжээний бүтцийг хэлдэг. Энэ  удаад нийтэлсэн “удирдамж санал”-д 2020 он хүртэл ерөнхийд нь хөгжүүлэх зорилт тавьжээ. Тухайлбал нэгд, Хятад улсын нөхцөлд нийцсэн ханган нийлүүлэлтийн гинжин  хэлхээний хөгжлийн шинэ технологи, шинэ загвар бүрдүүлэх. Хоёрт, цар хүрээний  хувьд Хятад улсын гол чухал аж үйлдвэрлэлийг хамарсан ухаалаг ханган  нийлүүлэлтийн гинжин хэлхээ бий болгох. Гуравт, компани нэгжийн түвшинд, олон  улсын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээг тэргүүлэх 100 орчим компани нэгж бий  болгох, аж үйлдвэрлэлийн түвшинд, гол чухал аж үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний өрсөлдөх чадвараар дэлхийд тэргүүлэх эгнээнд орох, улс орны түвшинд, Хятад улсыг олон улсын ханган нийлүүлэлтийн гинжин  хэлхээний шинэчлэл, хэрэглээний чухал төв болгон бүтээн байгуулах зэрэг  болно.

Их уншсан

холбоотой мэдээ