Америкийн талд гэмт хэрэгтэн шилжүүлж өгөв

2017-10-16 16:32:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 16-нд АНУ-ын хууль хэрэгжүүлэх байгууллагын шаардлагын дагуу Хятадын цагдаагийн байгууллага эрэн сурвалжлагдаж байсан, гэмт хэрэг үйлдсэн Америк иргэнийг Шанхай хотын Пүдүний нисэх буудалд Америкийн талд шилжүүлэн өгөв. Энэ бол энэ оны 10-р сарын 4-нд болсон Хятад, Америкийн хууль хэрэгжилт, сүлжээний аюулгүй байдлын анхны хэлэлцээ дууссаны дараах хоёр орны хууль хэрэгжүүлэх байгууллагын хамтын ажиллагааны шинэ амжилт юм. 

Тус гэмт хэрэгтэн 2009 оны 7-р сараас 2012 оны 8-р сар хүртэл Америкт 6-12 насны олон хүүхэд хүчирхийлсэн байна. 2016 оны 6-р сард хохирогчийн мэдүүлгээр Америкийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэ үеэр гэмт этгээд гадаад руу оргон зайлжээ. Улмаар цагдаагийн байгууллага 2017 оны 6-р сараас Интерполоор эрэн сурвалжлах улаан зар нийтэлсэн байна.  


Их уншсан

холбоотой мэдээ