PPI 6.9 хувиар өсөв

2017-10-16 17:00:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүрээлэн буй орчны хамгаалалтын улмаас үйлдвэрлэлийг хязгаарласан зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс болж, 9-р сард Хятадын аж үйлдвэрчдийн үйлдвэрийн үнэ буюу PPI өнгөрсөн оны мөн үеийнхээс нэмэгдэж, хоёр сар дараалан сэргэж, сүүлийн 6 сарынхыг бодвол, өсөлтийн хурдаар шинэ амжилт тогтоов.

16-нд Хятадын Үндэсний статистикийн газраас нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2017 оны 9-р сард, Хятадын PPI өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувиар буюу  8-р сарынхаас 1.0 хувиар өссөн байна. Адил хугацаанд, аж үйлдвэрчдийн худалдан авах үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар буюу 8-р сарынхаас 1.2 хувиар өссөн байна.

PPI өнгөрсөн оны мөн үеэс 6.9 хувийн хурдаар өссөн нь зөвхөн энэ жилийн 2, 3-р сараас доогуур, жилийн турших нэлээд өндөр буюу энэ оны 4-р сараас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.
 


Их уншсан

холбоотой мэдээ