БНАСАУ-д хөрөнгө оруулахыг ЕХ бүх талаар хориглов

2017-10-17 09:40:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНАСАУ-д хөрөнгө оруулах, нефтийн бүтээгдэхүүн, нефть борлуулахыг бүх талаар хориглохын хамт БНАСАУ-ын хувь хүнд мөнгө гуйвуулах хязгаарлалт 15 мянган евро байсныг 5000 евро болгохоор Европын Холбоо 16-нд шийдвэрлэв.

Европын Холбооны Гадаад хрэгийн сайд нарын зөвлөл мөн өдөр хуралдаж, энэ шинэ хориг арга хэмжээг баталсан бөгөөд хориг арга хэмжээ нэн даруй хүчин төгөлдөр болсон байна. Европын Холбооны Гадаад хэргийн сайд нарын зөвлөл мэдэгдэл хийж, эдгээр хориг арга хэмжээ бол БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын тавьсан хориг арга хэмжээний нөхвөр, чангатгал мөн. Үүний зорилго нь БНАСАУ-д дарамт шахалт үзүүлж, "үүргийг нь биелүүлүүлэх" явдал мөн гэж тэмдэглэв.

Үүнээс өмнө БНАСАУ-ын эсрэг Европын Холбооны тавьсан хөрөнгө оруулалтыг хориглох тушаал нь зөвхөн цөмийн зэвсэг, ердийн зэвсэглэлийн салбарт хамаатай байсан юм.

9-р сарын 3-нд БНАСАУ Олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл хайхран дахин цөмийн туршилт хийсэн билээ. 9-р сарын 11-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2375-р тогтоолыг санал нэгтэй баталж, түүний эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Тогтоолд мөн Солонгосын хойг болон Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална гэж дахин нотлосон бөгөөд асуудлыг дипломат, улс төрийн арга замаар, эв зүйтэй зохицуулахыг уриалсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ