Иракийн засгийн газрын арми Киркук хотыг авав

Д.Хүчитбаатар 2017-10-17 09:47:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Иракийн засгийн газрын  арми Киркук хотыг авав

Иракийн засгийн газрын арми 16-нд Киркук мужийн төв Киркук хотыг  эзлэн авч, Курдчуудын өөртөө засах бүсийн  зэвсэгт хүчин эндээс зайлан явсан  байна. Иракийн засгийн газрын арми тус хотын зээл гудамж, мужийн захиргааны  байр, төрийн өмчийн умардын нефтийн компанийн төв байр зэрэг гол гол дэд бүтцийг  хяналтдаа авсан бөгөөд ойр хавийн олон суурин, цэргийн баазыг ч эзэлжээ.   

Иракийн засгийн газрын  арми Киркук хотыг авав

9-р сарын 25-нд, Курдчуудын бүс холбогдох талуудын эсэргүүцлийг үл  хайхран, тусгаар тогтнолын тухай олон нийтийн санал асуулга явуулсан бөгөөд  Иракийн парламент мөн өдөр шийдвэр баталж, Курдчуудын бүсийн тусгаар тогтнолыг  хориглох арга хэмжээ авахыг засгийн газартаа шаардсан юм. Түүний дараа засгийн  газрын арми Курдчуудын бүсийн захиргааны удирдлагаас гаднах “маргаантай бүс”-ийг  эзэмшилдээ авсан юм.

Их уншсан

холбоотой мэдээ