​Хятадын Шиньжяны соёлын төлөөлөгчид Германд айлчлав

2017-10-17 09:50:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын  16-нд, Шиньжян судлалын мэргэжилтэн, судлаач, шашны зүтгэлтэн зэрэг төлөөлөгчид  Берлин хот дахь Германы Шинжлэх ухаан, улс төрийн санд айлчилж, тус сангийн  Азийн асуудлаарх олон судлаачтай уулзалт хийсэн байна.

Шиньжян бол “нэг бүс нэг зам”-ын  Хятадын нутаг дэвсгэр дэх зангилаа бүс юм. Харин Герман улс “нэг бүс нэг зам”-ын  бүтээн байгуулалтад маш чухал байр суурь эзэлдэг. Маш олон хүчин зүйл ялангуяа  террорист, хэт даврагч, хагалан бутаргагч гурван хүчин бодит хэргийг мушгин  гуйвуулж, үнэн худлыг хутгасан сурталчилгаанаас болж, Германы зарим хэвлэл  мэдээлэл, олон нийт Шиньжяны тухай буруу ойлголттой болсон юм. Энэ удаагийн  танилцуулга, хоёр талын илэн далангүй солилцоогоор дамжин Германы ард иргэд  Шиньжяны тухай бодит ойлголттой болох юм. Энэ нь Герман “нэг бүс нэг зам”-ын  санаачилгад улам их үүрэг гүйцэтгэхэд тустай бөгөөд Хятад улстай хамтын  ажиллагаагаа хөгжүүлэхэд тус дөхөм болох юм.  Сайн-Өлзий  

Их уншсан

холбоотой мэдээ