"Бат бэх андын журам - 2017" цэргийн сургуулилт эхлэв

2017-10-17 09:51:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Бат бэх андын журам - 2017" цэргийн сургуулилт  эхлэв

16-нд "Unbreakable brotherhood -2017" буюу "Бат  бэх андын журам - 2017" цэргийн сургуулилт Казахстаны Алма-Атад эхэлснийг  Казахстаны Батлан хамгаалахын яам зарлав. 

"Өнөөдрийн Орос" агентлаг   Казахстаны Батлан хамгаалахын яамны мэдээнээс эш татаж тэмдэглэхдээ, сургуулилт  5 хоног үргэлжилж, Тусгаар улсуудын нөхөрлөлийн орнуудын нийтийн аюулгүй байдлын  гэрээний байгууллага буюу CSTO-гийн "Бат бэх андын журам - 2017" том хэмжээний  стратегийн сургуулилтын бүрэлдэхүүн хэсэг юм. Армен, Беларусь, Казахстан,  Киргиз, ОХУ, Тажикстаны энхийг сахиулах арми, цагдаагийн арми, мөн Улаан  загалмайн олон улсын хорооны төлөөлөгчид оролцоно гэжээ. 
 
Казахстаны  Батлан хамгаалахын яамны танилцуулснаар, сургуулилт Нийтийн аюулгүй байдлын  гэрээний байгууллагуудын харилцан ойлголцол, хамтран байлдах хүчин чадлыг  эрчимжүүлэх зорилттой бөгөөд энхийг сахиулах ажиллагаа, энхийг сахиулах армийн  командлах, мөргөлдөөнийг намжаах, хэлэлцээ хийх, хүмүүнлэгийн эд материал  нийлүүлэх, эргүүл шалгалт зэрэг талаар голлон сургуулилт хийнэ  гэжээ. 

Урьхан    


 

Их уншсан

холбоотой мэдээ