Вальдегийн олон улсын хэлэлцүүлэг болов

2017-10-17 09:53:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд, ОХУ-ын Сочи хотноо Вальдегийн олон улсын хэлэлцүүлэгийн клубын оны 14 дэх хурал болов. Энэ удаагийн оны хурал "Мөргөлдөөний дундаас олон улсын шинэ эмх журам гарах эсэх" сэдвээр болов. ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг 30 гаруй орны олон улсын геополитикийн 130 гаруй мэргэжилтэн дэлхийн нийгэм, улс төрийн байдлыг дахин бүрдүүлэх, бүх дэлхий мөргөлдөөнтэй байгаа нөхцөлд хойшдын дэлхий ертөнцийг хэрхэн байгуулах зэрэг сэдэвийн эргэн тойронд төвлөрөн хэлэлцэв. Хятадын зөвлөхүүдийн мэргэжилтэн өөрийн орныхоо байр суурийг танилцуулжээ.

Оны хурлын хугацаанд, 5 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, дэлхийн геополитикийн мөргөлдөөн, баян ядуугийн мөргөлдөөн, хүн хийгээд байгалийн мөргөлдөөн, олон туйлт чанар хийгээд өвөрмөц чанарын мөргөлдөөн, нийгмийн дэвшил хийгээд хүмүүнлэгийн мөргөлдөөн, АНУ-ын хойшдын бодлого, Оросын хувьсгалын 100 жилийн ой зэргээр гол сэдвээ болгосон байна.

16-нд, ОХУ-ын Гадаад харилцааны сайд, хуралд оролцсон зарим мэргэжилтэнтэй хаалттай хурал хуралдуулж, БНАСАУ, Ойрх Дорнод, Иран, Украйн, дэлхийн эмх журам, ОХУ хийгээд барууны орнуудын харилцаа зэрэг халуун цэгийн сэдвээр хэлэлцэв. 



Их уншсан

холбоотой мэдээ